1. Нийтлэг үндэслэл
- Noblecar.mn платформоор үйлчилгээ авахдаа энэхүү үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.
- Платформыг ашигласнаар хэрэглэгч нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөнд тооцно.
- Хэрэглэгч нөхцөлийн аль нэг заалтыг зөвшөөрөхгүй бол платформын үйлчилгээг ашиглах боломжгүй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийг холбосон худалдааны платформоор хангана.
- Үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн хооронд явагдах хэлцэл нь үйлчилгээ үзүүлэгчийн шууд оролцоогүйгээр явагдана.
2. Талуудын эрх, үүрэг
- Платформд байршуулсан агуулгыг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрөөр ашиглахыг хориглоно.
- Хэрэглэгч өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөв, хууль ёсны байдалд дангаар хариуцлага хүлээнэ.
- Үйлчилгээ үзүүлэгч нь нөхцөл зөрчсөн мэдээллийг буцаах, устгах эрхтэй.
- Хэрэглэгч платформын ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргах эрхтэй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчээс баннерын үнэн зөвийг нотлох баримт шаардах эрхтэй.
- Платформыг буруу хэрэглэснээс үүссэн хохирлыг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
3. Гишүүнчлэл үүсгэх журам
- Хэрэглэгч платформд өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөж гишүүнээр бүртгүүлнэ.
- Гишүүн болсон хэрэглэгч платформд нэвтэрч үйлчилгээ авах эрхтэй болно.
- Хэрэглэгч Gold, Silver, Bronze болон бусад гишүүнчлэлийн төрлөөс сонгон давуу эрх эдэлнэ.
- Гишүүнчлэлийн төрөл, баннерын эрэмбэ, төлбөрийн нөхцөлийг платформ дээр тусгайлан зарлана.
4. Баннер байршуулах журам
- Баннер байршуулах хэрэглэгч заавал бүртгэлтэй байна.
- Баннер нь сонгосон формат, хэмжээ, чанарын шаардлагад нийцсэн фото зурагтай байна.
- Видео хэлбэрийн баннер 10 секундээс хэтрэхгүй байна.
- Бусад сайтын холбоос (линк) баннерт оруулахыг хориглоно.
5. Баннер шалгах, нийтлэх журам
- Нэг хэрэглэгч (хувь хүн, хуулийн этгээд) нэг бүртгэлтэй байна.
- Нэг мэдээллийг давхардуулан олон хаягаас нийтлэхийг хориглоно.
- Гарчиг, зураг, тайлбар хоорондоо утга зөрөхгүй, бодит мэдээлэл байна.
- Нэг баннер дээр олон төрлийн бараа, үйлчилгээ зэрэг сурталчлахгүй.
- Баннер админаар хянагдаж шаардлага хангасан тохиолдолд нийтлэгдэнэ.
- Нөхцөл болон холбогдох хууль тогтоомж зөрчсөн, бодит бус, чанаргүй, эсвэл гомдолтой баннерыг устгах эрхтэй.
6. Бусад
- Үйлчилгээ үзүүлэгч нь баннерын мэдээллийн бодит байдлыг бүрэн хянах боломжгүй.
- Хэрэглэгчдийн хоорондын хэлцэл, зохисгүй үйлдэл, үүнээс үүдэх хохиролд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгч энэхүү нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд бүртгэлийг үргэлжлүүлэх эрхтэй.
Асуулт, санал байвал нүүр хуудас-аар холбогдоно уу.